Чатбот ашиглан фэйсбүүкийн комментоос захиалга авах нь


Хэрвээ та Фэйсбүүк платформ дээр бизнесийн зориулалтаар хуудас хөтөлдөг бол чатбот, автомат хариулагч түүний боломжуудын талаар сонсож байсан байх. Харин таны чатботын талаарх мэдлэг хэр хангалттай байгаа бол...


Магадгүй та сошиал хуудсандаа фэйсбүүкийн өөрийнх нь энгийн харилцан яриа үүсгэх тохиргоог (instant reply) ашиглан хэрэглэгчдийг угтаж, мэдээлэл илгээдэг эсвэл өөр чатботын систем ашиглан чатботоо хийчихсэн байхыг ч үгүйсгэхгүй бөгөөд тэрхүү бот дээрээ чатботын бүхий л боломжийг ашигладаг байж мэднэ. Маш их хүмүүс фэйсбүүкийн тохиргоо болох instant reply-г чатбот гэж андуурдаг. Instant reply нь нэг удаагийн хариулт тохируулах тохиргоо болохыг сануулаад цааш үргэлжлүүлье.....   

Тэгвэл чатботын үндсэн боломжуудад юу багтах вэ?

--- Мессенжер чатбот нь бизнесийн байгууллагуудын борлуулалтын үндсэн сувгуудийн нэг хэдийнэ болсон гэж хэлж болно. Бидний мэдэх чатботын үндсэн үүрэг нь хэрэглэгчдийн асуултанд хариулах замаар тэдэнд туслах юм. Ингэхдээ боттой болсоноос хойш танайх руу бичсэн хүмүүст үе шаттайгаар болон массаар нь чат илгээх, (sequence & broadcasting гэх ойлголт), фэйсбүүк комментод автоматаар лайк дарж, комментод нь хариулах, коммент бичсэн хүмүүст бэлдсэн мэдээллээ хувь чатаар нь автоматаар илгээх, бүүр цаашлаад захиалга авах, худалдаа хийх зэрэг маш олон зүйлийг боломжийг олгодог. Магадгүй та дээрх боломжуудаас заримыг нь ашиглаж үзээгүй байж ч мэднэ. Энэ бол дэлхий дээрх мессенжер чатбот угсардаг системүүдэд бүгдэд нь байдаг үндсэн боломжууд юм.

Manychat, Chatfuel зэрэг зарим платформуудад модуль болгон тусдаа үнэтэй байдаг бөгөөд та дээр дурьдсан зарим модулыг (жишээ нь: комментод хариулах, масс чат илгээх) төлбөртэй хувилбарт шилжиж байж л ашиглах боломжтой байдаг. 

Миний бие энэ удаад сошиал маркетеруудыг ажлыг ганц товчоор 50 хувь хөнгөлөх, борлуулалтын бас нэгэн зэвсэг болох чатбот функцыг танилцуулья.  

Маш олон газар ялангуяа фэйсбүүкээр онлайн худалдаа хийдэг газрууд өдөр тутамдаа пост оруулж түүнийхээ доор коммент бичсэн хүн бүрт гараар чат илгээн борлуулалтаа хийж байгаа. Зарим нь бүүр яг энэ ажлыг хийхийн тулд 1-2 хүнийг байнгын ажлуулж байгаа бол зарим нь яг тухайн мөчид бүх хүмүүстээ чат илгээж амжаагүйн улмаас захиалгаа авч ч амжихгүй байгаа орж ирсэн захиалга, excel дээр эсвэл цаасан дээр гараар шивж суудаг. Тэгвэл энэ их механик ажлыг чатбот ашиглан автоматжуулах боломжтой ба та фэйсбүүктээ постоо төлөвлөж оруулаад комментоос захиалга үүсгэх тохиргоог хийцэн байхад л болно. Ердөө энэ үйлдэл сошиал маркетерууд, борлуулалтын ажилтнуудын ажлын бүтээмжийг хэд дахин өсгөхөөс гадна танай борлуулалтын хувийг 2 дахин нэмэгдүүлнэ онцлон хэлье. Учир нь коммент хэсгийг бүрэн автоматжуулсанаар нэг ч коммент алдахгүй захиалга үүсгэнэ. Аливаа постын доор коммент бичүүлэх нь тухайн постын хандалтыг нэмэгдүүлж байдаг бөгөөд коммент бичсэн хүнд хурдан хариу өгөх нь танай фэйсбүүк хуудасны үндсэн үзүүлэлтийг мөн нэмж , хэрэглэгчийн сэтгэл ханамжийг үргэлж нэмэгдүүлж байдаг гэдгийг нь дурдах нь зөв биз ээ. 

       Чатботоор фэйсбүүкийн комментоос захиалга авах боломж нь зөвхөн манай easybot системд байгаа бөгөөд уг системийг ашигласнаар танай чатбот үндсэн харилцан яриа үүсгэх, мэдээлэл өгөх үүргээ биелүүлэхээс гадна чатаар болон комментоос захиалга авах, төлбөрийг автоматаар бүртгэх, бүүр цаашлаад чатбот захиалгын системээ агуулахын үлдэгдлийн систем, хүргэлтийн ажилтны системтэйгээ холбох, CRM, захиалгын системтэйгээ холбох зэрэг олон боломжийг өөртөө агуулна гээд боддоо... Товчхондоо бол танай чатбот зөвхөн автомат хариулагч биш чатботоор ирж бүрэн хэрэглэгчийн үйлчилгээ үзүүлэх боломжийг та бүхэнд олгох юм. 

Та яг одоо ЭНД дарж коммент хэсэгт #chatbot гэж бичээд чатбот хийлгэх үйлчилгээний захиалгаа өгөөд үзээрэй.  


Эсвэл ЭНД дарж үйлчилгээний формыг бөглөж үнийн санал аваарай. Бид таны хүсэлтийн дагуу 2-3 цагийн дотор үнийн саналыг бүртгүүлсэн имэйл хаягт тань илгээх болно.     

 

 

 

 

About

Etiam porta sem malesuada magna mollis euismod. Cras mattis consectetur purus sit amet fermentum. Aenean lacinia bibendum nulla sed consectetur.

Elsewhere

  1. GitHub
  2. Twitter
  3. Facebook
©2010-2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН