Gmail шинэ цахим шуудангийн хаяг нээх


Google хаягаар Gmail, Google+, YouTube зэрэг Google-ийн сүлжээнд нэг хэрэглэгчийн нэр, нууц үгээр хандах боломжтой. Google хаяг нээснээр, тухайн хэрэглэгчийн нэр нууц үгээр Google-ийн аль ч сүлжээнд нэвтэрч болно.

Google хаяг нээх бол дараах холбоос дээр дарна уу Create your Google Account

  • Вэб хөтөч дээрээ gmail.com гэж бичнэ. Дараа нь “create a new account” буюу шинэ хаяг нээх эсвэл хэсэгт дарах эсвэл шууд Gmail Signup гэсэн сонголтыг дарж болно.
  • Зүүн урдаас эхлэн нэг нэгээр бөглөх ба хэрэглэгчийн нэр, нууц үгийг сонгож, өөрийн овог нэр, төрсөн огноо, хүйс, байршил зэрэг шаардлагатай хувийн мэдээллийг оруулж өгнө.
  • Captcha код буюу зурган дээрх кодыг оруулж, “Next Step”-ийг дарж, дараагийн алхам руу орно. Хэрэв бүх мэдээлэл үнэн зөв бөглөгдсөн бол таны Gmail хаяг амжилттай үүснэ.

Name:  Энэ хэсэгт өөрийн овог болон нэрийг бичнэ. Ингэснээр Google Plus (Google-ийн нийгмийн сүлжээ) болон YouTube-д нэвтрэхэд таны нэр харагдах болно.

Username: Хэрэглэгчийн нэрийг сонгогдоoгүй, цор ганц байдлаар сонгох боломжтой. Та Gmail-д нэвтрэхийн тулд хэрэглэгчийн нэр, нууц үгээ мэддэг байх хэрэгтэй. Таны имейл хаяг:[email protected]

Password:  Нууц үгээ санахад амархан бөгөөд бусад хүмүүс олоход хэцүү байхаар сонгох хэрэгтэй. Аюулгүй байдлыг хангахын тулд нууц үгэндээ том үсэг болон тоо оруулахыг санал болгож байна. Дахин сануулахад Та Gmail-д нэвтрэхийн тулд нууц үгээ өөрөө санаж байх хэрэгтэй.

 

About

Etiam porta sem malesuada magna mollis euismod. Cras mattis consectetur purus sit amet fermentum. Aenean lacinia bibendum nulla sed consectetur.

Elsewhere

  1. GitHub
  2. Twitter
  3. Facebook
©2010-2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН