Борлуулалтын үйл ажиллагааг автоматжуулах замаар зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх нь


Бизнес эрхлэгч танд борлуулалтаа нэмэгдүүлж, бизнесээ өргөжүүлэх үйл ажиллагаагаа хялбаршуулах зэрэг зорилгын хүрээнд технологийн шийдлүүдийг ашиглаж, дижитал орчинд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх хэрэгцээ байна уу? 

Фэйсбүүк дээр худалдаа эрхлэх эсвэл онлайн дэлгүүр нээснээр дижитал шилжилт хийсэн гэж бодох нь өрөөсгөл. 

  • Танд бизнесийн ямар дата мэдээлэл байгаа вэ? Та эдгээр датаг хэрхэн ашиглаж байна вэ? 
  • Маркетинг болон борлуулалтын багийн гүйцэтгэлдээ сэтгэл ханамжтай байдаг уу? 
  • Худалдан авсан технологитоо сэтгэл хангалуун байдаг уу?  Боломжуудыг нь бүрэн ашилгаж чаддаг уу? 

Жижиг дунд бизнес эрхлэгчид хүний нөөц, хөрөнгө санхүүгийн боломжоос хамааран борлуулалтын гүйцэтгэлээ нэмэгдүүлэхэд багагүй хүндрэлүүдтэй тулдаг. Сүүлийн жилүүдэд интернет орчин буюу дижитал зах зээлд маш олон бизнесүүд технологи ашиглан бага нөөцөөр өндөр гүйцэтгэлтэй ажиллах болсон. Тэд юуг зөв хийсэн бэ? 

Дижитал шилжилтийн мөн чанар нь дижитал сэтгэлгээг, технологи, менежменттэй хослуулахад оршдог. 

Та бүхний нүдэнд харагдах энэхүү амжилтуудын ард ямар арга техник, технологи нуугдаж байгаа талаар энэ удаагийн вэбинараар онцлох болно. 

 

About

Etiam porta sem malesuada magna mollis euismod. Cras mattis consectetur purus sit amet fermentum. Aenean lacinia bibendum nulla sed consectetur.

Elsewhere

  1. GitHub
  2. Twitter
  3. Facebook
©2010-2021 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. "ГРИЙН СОФТ" ХХК