Бизнесийн цахим шилжилт гэж юу вэ?


Миний бие сүүлийн хэдэн жил бизнесийг автоматжуулах, цахим шилжилт хийх ажилтай холбоотой олон газартай уулзаж бүтэлтэй бүтэлгүй олон тохиолдолтой таарч явсан туршлага дээр үндэслэж бизнесийн цахим шилжилт гэж юу болох ихэнх хүмүүс яагаад алдаад байгаа талаар та бүхэнд өөрийн хувийн бодлоо бичхээр шийдлээ. Цахим шилжилт нь өөрөө маш өргөн ойлголт бөгөөд энэ удаад зөвхөн бизнесийн салбарын хүрээнд л ярих болно.

Магадгүй та "цахим шилжилт", "хиймэл оюун ухаан", "блокчэйн" гэх мэт үгийг одоо залхтлаа сонсож байгаа болов уу. Эдгээр үгийг хэлэхгүй бол тухайн програм, апп, вэб их муу ч юм шиг санагддаг болжээ. 

Цахим шилжилтийг энгийн үгээр хэлбэл зүгээр л хувьсах өөрчлөгдөх тухай ойлголт юм. Энэ нь бизнесийн хувьд шинэ хэрэглэгч олж авах, хэрэглэгчтэй харилцах, санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэх, бизнес загвар, дотоод процесс гээд бүхий л түвшиндээ уламжлалт арга барилаас салж, шинэ арга барилаар буюу техологид суурилсан байдлаар ажиллаж эхлэх тухай ойлголт юм. Ингээд цахим шилжилтийг бүтэлгүй болгож буй миний анзаарсан дараах хэдэн асуудалтай танилцана уу.

1 асуудал цахим шилжилтийг гоё програм ERP тай болчуул хийнэ гэж ойлгох.

Маш олон захирлуудтай уулзаж байхад яг энэ програмыг л авчих юм бол, яг системийг л хийчих юм бол цахим шилжилт хийчих юм байна гэж бодож байгаа нь цөөнгүй байна. Яг энэ үзэл бодол дээр нь хүмүүс ажиллаж тухайн газар ажилладаг ажилдгүй системүүд шахсан байгаатай бишгүй таарч байлаа. Хэн нэгэн сайн санаат хүн танайхыг цахим руу шилжүүлээд өгий шууд энийг л авчих гэж байвал та ятгах тусам нягталаарай. Энэ нь техологийн асуудал нэгэнт биш бөгөөд бизнесийн модел процессо техологийн тусламтайгаар шинээр зохион байгуулах ажил юм. Хуучин хүний нөөц, хуучин бүтэц, хуучин процесс байсан цагт ямар ч сайн програм хангамж аваад хүссэн үр дүн гарахгүй.

2 асуудал цахим шилжилт бол мэдээллийн технологийн хүний хийх ажил надад ямар ч хамаагүй гэж ойлгох.

За энэ манай IT залуу байгаа юм их сайн залуу та 2 сайхан танилцаад хамтраад ажиллана биз ээ ах нь одоо өөр ажилтай... гээд л алга болдог. Хэдийгээр цахим гэж байгаа боловч яг үнэндээ IT хүнтэй ямар ч хамаагүй гэж хэлж болно. Энэ бол бизнес модел оо процессоо техологи ашиглаж шинээр зурах ажил болохоос биш IT хүний худалдан авалтын ажил ерөөсөө биш. Ер нь манай захиралууд энэ IT хүн гэдэг дээр ойлголтоо цэгцлэхгүй бол ерөөсөө болохгүй байгаа.

3-р асуудал буруу хүлээлт, уламжлалт сэтгэлгээ

Мэдээж суурь асуудлаа ойлгоогүй эхэлхээр байдал бишдэх нь ойлгомжтой... Тэгээд IT хүнээ дуудаж нэг асууна хулхи програм зарсан газартаа уурлаж нэг үзнэ. Тэгээд дахиад л өөр програм худалдаж авах аялалдаа гарна. Орчин үед муу програм гэж бараг байхгүй харин муу ашигладаг хүн л гэж үнэхээр байдаг. Бас нэг том хүчин зүйл нь "өмнө ингэж л хийдэг байсан" яг тэрүүгээрээ л хиймээр байна програм ч тэгж ажиллах ёстой гэсэн сэтгэлгээ. Хүн шинэ мэдэхгүй юмнаас айдаг өөрчлөлтөнд дургүй байх нь түгээмэл. 

Яагаад Дижитал шилжилтийг хийх вэ?

Дижитал хэрэглэгч: Саяхан E Mongolia гээд төрийн үйлчилгээг цахим руу оруулах том ажил эхэлсэнг та дуулсан байх бидний аав ээж ах эгчийн үеийнхэн магадгүй ийм үйлчилгээ гарсан ч танхимд очиж дугаарлан зогссоор л байна байх. Харин бидний дараагийн үе буюу дижитал эринд төрсөн хүмүүс хэнээр ч заалгахгүй гар утас, апп, вэб, ер нь техонологийг байгалаасаа хэрэглэж сурсан үеийнхэн яах талаар та одооноос бодож үзээрэй.

Хэд хүссэн хүсээгүй тун удахгүй айл гэр болж тусдаа гарч манай улсын нийгэм эз ийн харицлцааг гол бүрдүүлэгч болно харин тэр үед уламжлалт бизнес үйлчилгээг тэд төдийлөн хүлээн авахгүй гэдэгт би хувьдаа итгэлтэй байна. Энэ нь бизнест юу гэсэн үг вэ гэхээр та уламжлат арга барилаар явуул нэг стартапп-д маш хурдан зах зээлээ алдах болно оо л гэсэн үг.

Байгууллагын бүтээмж:

 

Бүтээгдэхүүн хөгжүүлэлт:

 

Цахим шилжилт нэвтэрснээр CEO та юу харж чаддаг болох вэ?

Товчхон хэлбэл та тоогоор компаниа удирдаж чаддаг болно.

Дүгнэлт

Бизнесийн дижитал шилжилтийг хийх хамгийн зөв зам энэ л юм байна гэсэн тогтсон арга байхгүй бөгөөд хүн бүр өөрийн замаар явж л энэ шилжилтийг хийх болно. Бас нэг зүйл нь энэ бол эцэс төгсгөлгүй зүйл бөгөөд одоо л дуусчлаа, болчлоо гэсэн цагаасаа магадгүй хөгжлөө зогсоож байгаа хэрэг юм. Өөрчлөлт хэцүү ч өөрлөгдөж чадсан нь л энэ ширүүн өрсөлдөөн дунд үлдэж чадна гэж би хувьдаа итгэдтэй байна.

Та бизнесийн дижитал шилжилтэд бэлэн үү? энэ талаар надтай чөлөөтэй ярилцах бол холбогдоорой.

 

About

Etiam porta sem malesuada magna mollis euismod. Cras mattis consectetur purus sit amet fermentum. Aenean lacinia bibendum nulla sed consectetur.

Elsewhere

  1. GitHub
  2. Twitter
  3. Facebook
©2010-2020 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. "ГРИЙН СОФТ" ХХК