Чатботоор борлуулалтаа өсгөх БОЛОМЖ, АРГА ЗАМ


Фэйсбүүкийг борлуулалтдаа үр дүнтэй ашиглах олон арга байгаагийн нэг бол мессенжер чатбот юм. Чатбот бол яг одоо хамгийн эрэлттэй байгаа борлуулалтын суваг бөгөөд таны өмнөөс 24/7 хэрэглэгчид чинь бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг автоматаар танилцуулах,мэдэлэл өгөх, бүүр цаашлаад борлуулалт хийх хүртэл чадвартай онлайн туслах автомат хариулагч гэж ойлгож болно.

Чатботын хэрэгцээ өдрөөс өдөрт ихэсч, бизнестэй хүн бүр чатбот ашиглахыг эрмэлзэж байна. Гэхдээ одоогоор Монголд чатбот хэрэглэгчдийн дийлэнхи нь зөвхөн хэрэглэгчдийнхээ түгээмэл асуултад автоматаар хариулт өгөх, бүтээгдэхүүний каталогоо танилцуулах төдийгөөр л ашиглаж байгаа нь учир дутагтай. Тэгвэл танай чатбот юуг хийж чаддаг байвал таны бизнест илүү үр өгөөжтэй байх вэ, чатботоор дамжуулан борлуулалтаа өсгөх ямар арга зам, боломжууд байдаг талаар товчхон мэдээллийг та бүхэнд хүргэе. 

Хэрэв танайд чатбот байдаг бол эсвэл шинээр хийлгэхээр төлөвлөж байгаа бол #EASYBOT-н талаар танилцуулах доорх мэдээлэл танд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.  

1. Тэр хэзээ ч амрахгүй бөгөөд хэрэглэгч бүрийг тань алгасахгүй халамжилна. 

Бид аливаа нэг бүтээгдэхүүн, үйлчилгээг хараад сонирхол төрсөн бол ямар ч эргэлзээгүйгээр шууд л дэлгэрэнгүй мэдээлэл авч, худалдан авалт хийхэд бэлэн байдаг. Харин яг худалдан авалт хийх хүсэл төрсөн үед даруй хариу өгөхгүй л бол тухайн үеийн авах хүсэл хэдийнэ буурч, магадгүй дараа гэж хойшлуулдаг. Тийм учраас  дижитал орчинд бүтээгдэхүүн үйлчилгээгээ байршуулсан байгууллагуудын хувьд хэрэглэгчдийнхээ худалдан авалт хийхэд бэлэн байх үед нь мэдээллээ өгөх нь юу юунаас илүү чухал байдаг. Чатботын хамгийн онцлох функ бол хэрэглэгч бүрт цаг алдалгүй хариулт өгч, шаардлагатай мэдээллийг өдөр, шөнийн хэдийд ч өгч чаддаг. Энэ нь хэрэглэгчид маш сайхан сэтгэгдлийг төрүүлдэг бөгөөд тухайн мөчид шууд худалдан авалт хийхгүй ч дахин мэдээлэл авахад хурдан хариу өгчихдөг учраас хариу өгдөггүй газарт хандахын оронд танайх руу хандахыг илүүд үзэх болно. Иймд та чатботоо хийхдээ илүү уян хатан, мэдээллийг хүнд өгөхөд амар байлгах талаас нь өөрөө зохион бүтээх бүрэн боломжтой. Мөн зарим хүмүүс чатботтой буюу автоиат хариулагчаас мэдээлэл авахаас илүү хүнтэй харилцах сонирхолтой байдаг тул чатботоо илүү ухаалаг, сургаж ашиглах нь их чухал. 

ЖИЧ: EASYBOT-г ашиглахад танд ямар нэг IT мэдлэг, Англи хэл шаардлагагүй бөгөөд админ хэсэг нь удирдахад амар, Монгол хэл дээр зохион байгуулагдсанаараа онцлогтой. 

2. Бүгдийг автоматжуулж, маркетинг борлуулалтын зардлаа хэмнэх боломжтой

Сошиал хэрэглэгчид тэр дундаа facebook messenger хэрэлэгчдийн тоо өдрөөс өдөрт өсч буй энэ үед маркетингийн хамгийн гол сувгийн нэрээр messenger нэрлэгдээд буй. Учир нь хэрэглэгчид ярихаас илүүтэй мэдээллээ үлдээж чатаар зурвас хүлээж авах, сонирхсон үнийн санал мэдээллээ төвөггүй авахыг илүүд үздэг болсон. Дэлхий нийтээр 1 сар бүр НЭГ ТЭРБУМ гаруй хэрэглэгчид facebook messenger-г идэвхитэй ашигладаг гэсэн тоо судалгаа байдаг. Тэгвэл бид үүнийг бизнестээ хэрхэн илүү үр дүнтэй ашиглах вэ... 

Үйлчилгээний үнийн саналаа боловсруулж илгээдэг газруудын хувьд утсаар ярих, эсвэл заавал офлайн уулзалт хийх байдлаар үнийн саналаа  газруудад имэйлээр, эсвэл цаасаар хүргүүлдэг. Нарийн мэргэжлийн салбаруудад энэ нь илүү үр дүнтэй байдаг ч байж магадгүй. Гэхдээ чатбот үүнийг маш хялбараар шийдэж таны ажлыг хөнгөвчилнө. Улаанбаатарчууд өдөрт дунджаар 2 цагийг түгжрээнд өнгөрөөдөг гэх судалгаа байдаг. Тэгвэл чатбот хоёр цагт 20,30 магадгүй түүнээс олон хэрэглэгчдээс хүсэлтийг нь авч таны өмнөөс хэрэглэгчдийн датаг цуглуулж, хүсвэл автоматаарүнийн санал илгээж чадна. Хамгийн гол нь та үүнийг утаснаасаа хянах бүрэн боломжтой бөгөөд хүсвэл эргээд хэд товшоод хормын дотор үнийн мэдээллээ хэрэглэгчдээ илгээх боломжийг манай чатбот танд олгоно. Иймд илүү ухаалаг ашиглаж чадвал та хүнийн нөөц, болон маркетинг, борлуулалтын зардлыг хэмнэж чадна. 

3. Захиалга авах, төлбөр тооцоо хийх бүх хормын төдийд шийднэ

Монголд чатботоор захиалга авдаг соёл төдийлөн сайн дэлгэрээгүй ч хэрэглэгчдийн сошиал хэрэглээ, түүнийг ашиглах соёл өөрчлөгдөхийн хэрээр бизнесийн байгууллагууд ч үүнд ач холбогдол өгч боломжит бүх сувгаар борлуулалтаа хийх хэрэгцээ шаардлага цаашид улам нэмэгдэнэ. Зарим хэрэглэгчид вэб сайтаар захиалга хийхийг илүүд үздэг бол зарим нь хамгийн их ашиглаж сурсан апп-аасаа захиалгаа өгч, үйлчилгээгээ авахыг илүүд үздэг. Тэгвэл илүү дутуу апп татахгүйгээр мессенжер дотроо захиалга өгч, төлбөрөө төлөх гээд бүгдийг чатбот шийднэ. 

Дашрамд дурдахад, Танай байгууллага 500, 1000, 5000 бүтээгдэхүүнтэй байсан ч чатбот үүнийг төвөггүй харуулж, бот дотроосооо бараагаа сагслах, хайх, сагнаасаа нэмэх,хасах зэрэг бүх боломжийг олгоно. 

  • БОРЛУУЛАЛТТАА БОТООРОО ХИЙ! 

Хэрэв та байгууллагадаа борлуулагч авахаар төлөвлөж байгаа бол онлайн туслах борлуулагчтай болоод үзэхийг миний зүгээс танд зөвлөж байна. Учир нь чатбот нь дээр дурдсанчлан цаг харгалзахгүй ажиллаж, нэг зэрэг хэдэн ч захиалга авч чадах бөгөөд нийт орж ирсэн захиалгын тань хэчнээн нь амжилттай болсон үгүйг танд төвөггүй харуулна. 

Өмнө нь та борлуулалтаа хэмжиж, тайлан тооцоо гаргахад цаг их зардаг байсан бол ухаалаг чатботтой болсоноор тайлан тооцоогоо төвөггүй гаргаж, тоон үзүүлэлтээр борлуулалтаа хэмжиж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийхэд цагаа зарцуулах боломжтой болно. 

4. Хэрэглэгчдийн мэдээлэлд суурилж масс чат, масс имэйл, масс мессежийг илгээнэ 

- Байгууллага бүрт хэрэглэгчдийн дата гэж байдаг бөгөөд зарим байгууллагууд үүнийг бүрэн дүүрэн ашиглаж чаддаггүй. Чатботтой болсоноор хэрэглэгчдээ сонирхож байгаа бүтээгдэхүүн үйлчилгээгээр нь ангилан ялгах боломжтой бөгөөд эргээд сонирхолынх нь дагуу хямдрал, урамшуулал, шинэ мэдээ мэдээллийг хэрэглэгчдэдээ цаг алдалгүй явуулж халамжлах боломжтой. Үүгээр зогсохгүй хэрэглэгчдийнхээ мэдээллийн дагуу масс мессеж, масс имэйлийг хүртэл явуулах боломж манай системд байдаг гэдгийг энд онцлоё.  

5. Танай байгууллагын CRM-тай холбогдох илүү ухаалаг шийдэлтэй 

- CRM бол товчхондоо бизнес эрхлэгчид өөрийн хэрэглэгчтэйгээ урт удаан хугацааны туршид харилцан үр ашигтайгаар харилцах, цаашид харилцагчдын мэдээллийн нэгдсэн санг үүсгэн менежерүүдийн ажлын бүтээмж, хурдыг нэмэгдүүлэх, бүх уулзалт, харилцсан түүхийг баримт болон үлдээх, удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй систем юм. Байгууллага бүрт борлуулалтын дижитал борлуулалтын сувгууд байдаг бөгөөд түүний нэг нь бол чатбот юм. 

Манайд дийлэнхи байгуулагууд борлуулалтын сувгуудаа нэгдсэн байдлаар биш өөр өөр систем, шийдэл ашиглан шийдчихсэн байдаг учраас байгууллагадаа CRM нэвтрүүлэх тал дээр асуудалтай тулгардаг. Иймд одооноос борлуулалтын сувгууддаа автоматжуулалтын хийлгэхдээ нэгдсэн цогц байдлаар хийх боломжтой эсэх, эргээд танай байгууллагын CRM-тай холбогдох боломжтой эсэх зэрэг зүйлүүдийг анхаарч харахыг зөвөлж байна. 

Чатбот нь CRM-тай чинь холбогдсоноор утсаар холбогдсон хэрэглэгч "А" дараа нь facebook чатаар холбогдоход түүнийг төвөггүй таних боломжтой бөгөөд түүний өмнө нь холбогдсон замнал, худалдан авалтын түүх зэрэг бүх замналыг нэг цонхоор харж, сэжим бүрийг бүртгэн үр дүнтэй борлуулалт болтол нь хянах боломжтой учраас үүнийг олзуурхахгүй бизнес эрхлэгч гэж үгүй биз ээ.

 

Эцэст нь зөвхөн чатбот гэлтгүй танай байгууллага руу хандаж буй бүх урсгалыг нэгдсэн нэг CRM-д бүртгэж чадаж байвал та зөв алхамаа хийжээ гэж хэлж болно. Илүү амар, илүү ухаалаг, илүү олон боломжийг танд олгох EASYBOT үйлчилгээний үнийн саналыг авахыг хүсвэл хүсэлтээ илгээгээрэй. Үнийн санал танд хормын төдийд шууд очно.  

 

About

Etiam porta sem malesuada magna mollis euismod. Cras mattis consectetur purus sit amet fermentum. Aenean lacinia bibendum nulla sed consectetur.

Elsewhere

  1. GitHub
  2. Twitter
  3. Facebook
©2010-2020 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. "ГРИЙН СОФТ" ХХК