Чатботтой холбоотой түгээмэл асуулт хариултууд


1. Танайх чатботоо ямар систем ашиглаж хийдэг вэ? 

- Бид өөрсдийн GREENBOT чатбот хөгжүүлэх системийг бий болгосон бөгөөд энэхүү систем дээрээ чатбот хөгжүүлж өгдөг. 

2. Чатбот нэг удаа хийлгээд дахиж төлбөр төлөх үү? 
- Чат хийлгэхэд танд хоёр төрлийн зардал гарна. 
Нэгдүгээрт, Чатбот анх хийлгэхэд гарах зардал буюу setup fee хийх зардал.
Хоёрдугаарт,  Чатбот үйлчилгээний сарын суурь хураамж,  Суурь хураамжид чатбот системийг ашиглаж буй зардал, болон хэрэглэгчийн лимит мөн тусламж үйлчилгээний зардал багтсан болно. 
Гуравдугаарт, Нэмэлтээр та өөрийн чатботоор бүтээгдэхүүний захиалга авах, төлбөр төлөх гэх мэт модуль ашиглах бол уг модуль нь тусдаа төлбөртэй байдаг. 

3. Ямар хугацаанд хийдэг вэ?
- Хугацааны тухайд та анхан шатны мэдээлэл өгөх буюу энгийн харилцан яриа үүсгэх чатбот, бүтээгдэхүүний каталог танилцуулах, захиалга авах, төлбөр төлөх гэх мэт ямар түвшний чатбот авахаас хамаарч хугацаа тодорхой болдог. Энгийн чатбот материал нь бэлэн тохиолдолд ажлын 8 цаг дотор бэлэн болдог. 

4. Чатбот хийлгэхэд ямар мэдээлэл бэлдэх вэ?
- Та өөрийн байгууллагын чатботоор хэрэглэгчдэдээ ямар мэдээллийг өгөхийг зорьж байгаагаас хамаарч үйлчилгээ, холбоо барих утас, хаягын мэдээлэл зэргийг бэлтгэнэ. Хэрэв бүтээгдэхүүн оруулах бол бүтээгдэхүүний зураг, товч тайлбар, үнэ гэх мэт мэдээллийг мөн бэлтгэнэ

5. Чатботоо вэб сайттайгаа холбож болох уу? 
- Дийлэнхи тохиолдолд хэрэглэгчид мессенжерээ вэб сайттайгаа холбохыг чатботоо холбоно гэдэг. Хэрэв та вэбийнхээ баруун эсвэл зүүн доод буланд мессенжерийг холбохыг хэлж байгаа бол мессенжерээс холбох кодыг аваад вэбийнхээ админы холбогдох хэсэгт байршуулахад болно. Хэрэв та холбох гэдгийг өөр байдлаар ойлгож байгаа бол бидэнтэй утсаар холбогдож энэ талаар заавар зөвлөгөө авах боломжтой. 

6. Чатботоороо захиалга авч болох уу?
- Боломжтой. Хэрэв та чатботоороо өөрийн зарж буй бүтээгдэхүүний мэдээллийг захиалгыг авах гэж байгаа бол захиалгыг хүлээн авахаас эхлээд төлбөртэй төлөх хүртэлх бүх боломж манай. GREENBOT-д байдаг. 

7. Чатбот руу бичих хэрэглэгчийн лимит гэж байгаа юу? 
- Байгаа. Танай чатботод сард 5000 хүртэлх хэрэглэгч бичдэг бол сарын хураамж 50,000₮ байдаг. 

8. Чатботоо дараа мэдээлэл өөрчлөх, шинэчлэх бол яах вэ?
- Бид танай чатботыг зохиолын дагуу хөгжүүлж өгсөний дараагаар чатботын админтайгаа ажиллах зааврыг та бүхэнд өгдөг. Та заавраа үзээд мэдээллээ шинэчлэхээс гадна, засах өөрчлөх бүрэн боломжтой.  

About

Etiam porta sem malesuada magna mollis euismod. Cras mattis consectetur purus sit amet fermentum. Aenean lacinia bibendum nulla sed consectetur.

Elsewhere

  1. GitHub
  2. Twitter
  3. Facebook
©2010-2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН