Байгууллагын борлуулалтын сувгаа төрөлжүүлэхдээ анхаарах зүйлс


Борлуулалтын сувгаа төрөлжүүлэх, цаашлаад түүнийг хэрхэн үр дүнтэй, удаан хугацаанд тогтвортой байлгах вэ гэдэг талаар бизнесийн эзэн, маркетерууд үргэлж судалж байдаг. Тэгвэл миний энэ удаад байгууллагын борлуулалтын сувгаа төрөлжүүлэхдээ анхаарах зарим зүйлсийн талаар товчхон бичлээ.  

НЭГДҮГЭЭРТ, ТАНАЙ БАЙГУУЛЛАГА БОРЛУУЛАЛТАНДАА ДООРХ СУВГУУДААС АЛИЙГ НЬ АШИГЛАДАГ ВЭ? 

- ОФФЛАЙН СУВАГ (оффис, дэлгүүр, гэх мэт )    
- ВЭБ САЙТ
- ЧАТБОТ 
- CALL CENTER БУЮУ БАЙГУУЛЛАГЫН ДУУДЛАГЫН ТӨВИЙН ҮЙЛЧИЛГЭЭ 

Магадгүй танайх эдгээр сувгуудийн бүгдийг нь ашигладаг байж мэднэ. Эсвэл зөвхөн нэгийг нь, эсвэл 1-2 сувгийг нь ашигладаг байж ч мэднэ. Гэхдээ хэрэглэгч аль ч сувгаар орж ирсэн танайх хэрэглэгчдэдээ бүртгэж, таньж, цаашлаад борлуулалтад хөтөлж чаддаг уу гэдгийг уншигч таниас асууя. Бүгдийг нь ашигладаг ч нэг сувгаар эдгээр сувгуудаас орж ирсэн датануудаа хянаж удирдаж чаддаггүй бол бас л асуудалтай байна гэсэн үг юм. 

Монголын нөхцөлд маш цөөхөн, магадгүй 1000 байгууллага тутмын 1 нь борлуулалтын гол сувгуудаа хооронд холбож ажлуулж чаддаг бөгөөд үр дүнтэй ашигладаг гэхэд буруудахгүй биз ээ. Хэрэв та байгууллагын борлуулалтын сувгуудаа төрөлжүүлэхээр төлөвлөн судалж байгаа бол доорх зүйлсийг анхаараарай. 

1. ХИЙХЭЭР ШИЙДСЭН Л БОЛ КОМПАНИЙН СТРАТЕГИ АЛСЫН ХАРААГАА ЭРГЭН НЭГ ХАР! 

2. АЛИВАА ӨӨРЧЛӨЛТ, ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ХИЙХЭД БЭЛЭН БАЙХ  

3. КОМПАНИА СОНГОХДОО АНХААРАХ! 

4. БОРЛУУЛАЛТЫН АЖИЛТАНД ДААТГААД Л ОРХИЖ БОЛОХГҮЙ БӨГӨӨД БАЙГУУЛЛАГА ЦОГЦООРОО ҮҮНД АНХААРАЛ ХАНДУУЛАХ 

5. ЦОГЦ ШИЙДЭЛ АШИГЛАХ

Ер нь бол хоёр төрлийн бизнесийн байгууллага бидэнд ханддаг. 

Нэгдүгээрт, Борлуулалтын сувгуудаа төрөлжүүлэхийг хүссэн. Үүнийг хэрхэн шийдэхээ эрж хайж буй. 

Хоёрдугаарт, Зарим борлуулалтын сувгаа автоматжуулсанч нэгдсэн байдлаар ашиглаж чадахгүй байгаа. Энэ төрлийн байгууллагууд вэбсайтаа нэг газраар, чатботоо нэг өө газраар, callcenter -ээ бас нэг өөр газраар шийдүүлсэн байдаг бөгөөд нэгдсэн нэг цонхоор харах нь чухал гэдгийг ойлгосон хойноо гацсан, дахин өөр шийдэл хайсан газрууд байдаг. Иймд аливаа технологийн шийдэл, алхамыг хийхдээ томз зургаар нь харж, цогц шийдэл ашиглахыг нэгдүгээрт тавиарай. Таны сонголт яг одоогийн нөхцөлд хэрэгцээ шаардлагыг чинь хангаж байвч ирээдүйд эсрэгээрээ асуудал үүсгэх бол та дэмий зүйл хөрөнгө оруулсан болох юм. 

 

About

Etiam porta sem malesuada magna mollis euismod. Cras mattis consectetur purus sit amet fermentum. Aenean lacinia bibendum nulla sed consectetur.

Elsewhere

  1. GitHub
  2. Twitter
  3. Facebook
©2010-2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН